Эхлэл   Парламентын цонх   Утга зохиол   Warez Page   Насанд хүрэгчдэд 18+   Шударга лавлах   Дуулцгаая...   Шударга хэлэлцүүлэг  
index
Өнөөдөр шинээр: Бакиевийн засгийн газраас ял хүлээсэн хүмүүсээс уучлал гуйна/7 цаг 43 минутын өмнө/,   Амь үрэгдсэн гадаад цэргийн тоо 500-д хүрлээ/7 цаг 45 минутын өмнө/,   Хөрсний гулгалтаар 54 хүн амь насаа алдлаа/7 цаг 47 минутын өмнө/,   Э.Бат-Үүл:Ардчилсан хүчний холбооныхон МАХН-ын захиалгат урвагчид юм биш үү/8 цаг 8 минутын өмнө/,   Ард түмэн мөрөөдөж сонгодог, улстөрчид “алт ухах” гэж сонгогддог/8 цаг 17 минутын өмнө/,   Нэрээ солих оролдлогууд/8 цаг 20 минутын өмнө/,   Хятадууд сүрдүүлээд байгаа юм биш үү, биднийг... /8 цаг 23 минутын өмнө/,   Загас агнахыг хоёр жилээр хориглох уу/8 цаг 29 минутын өмнө/,   Асашёорюү Путинтай уулзана/9 цаг 6 минутын өмнө/,   Н.Энхбаярт 500 саяыг өгье гэсэн хүн нь "Мон Уран"-ы Б.Наранхүү юм биш биз /10 цаг 26 минутын өмнө/,   
Доктор П.Нэргүй: Монголд жинхэнэ утгаараа Буддизм ч, Социализм ч , чөлөөт зах зээл ч аль аль нь байгаагүй
2010.07.31
-Бид өмнөх олон ярилцлагуудаараа үндэсний үзэл, уламжлал, Чингис хааны үеэс эхтэй улс төрийн гүн ухаан, бодлогын тухай хөндөж ярьж байсан. Тэгвэл яг хэдий үеэс Монголын уламжлалт улс төрийн үзэл, онол, бодлого төрийн төвшинд алдагдаж ирсэн бэ?

-Монгол улсынхаа түүхийг бүхэлд нь тандаж үзэхэд 1575 оноос хойш, ялангуяа шар малгайтны шашин түгэн дэлгэрэх болсон цаг мөчөөс хойш зуу гаруй жилийн дараа Манжийн колоничлол манай оронд тогтносон гэдэг асуудал цаг ямагт бидний анхаарлыг татдаг билээ. Манжийн эзэн хаан Монгол улсыг Манжийн хааны эзэгнэлийн улс хэмээн томъёолохдоо хоёр чухал чиглэлийг хорлонт бодлогодоо байнга баримталж ирсэн. Нэг чиглэл нь, Монгол улсын улс төрийн тогтолцоог, мөн түүний эдийн засгийн дэглэмийг лут колоничлогч төр засгаар атгах явдал байсан бол, хоёр дахь чиглэл нь нийт монголчуудын оюун ухаан сэтгэлийг шар малгайтны шашинаар мунхагжуулж хөтлөх чиглэл байсан ажээ.
Манжийн эзэн хаан Монгол улсыг эзэгнэлийнхээ хүрээнд багтаахдаа өмчит их Монгол улсыг булшлах, улмаар мөнх тэнгэрийн үзлийг нь умартуулах бодлогыг 200 гаруй жилийн туршид хэрэгжүүлж ирснийг бид онцолж үзэх ёстой. Өмчит их улс гэсэн ойлголт нь хас их төртэй салшгүй холбоотой бөгөөд энэ нь төрт ёсны үзэлд тулгуурлаж байдгийг Манжийн эзэн хаан мэддэг байжээ. Тийм ч учраас төрт ёсны үзлийг мартагдуулах замаар хас их төрийг устгах асуудал Манжийн эзэн хааны өмнө тавигдсан юм. Ийнхүү өмчит их улсыг булшлах, хас их төрийг тонилгох явдал Манжийн колоничлогчдын хорлонт бодлогын эрхэмсэг дээд зорилго болж хувирав. Энэхүү бодлого таван жилээр биш, тавин жилээр биш, 200 гаруй жилийн турш маш удаан   хугацаагаар   амилсны гайгаас болж, Монгол орон 1911 оны үед дэлхийн түүхээс бүрэн арилахын даваан дээр тулж очсон байв.

-Монголчууд жинхэнэ утгаараа колони улс байж үзсэн. Колони байх 200 гаруй жилийн түүх бол улс орны хөгжлийн түүх яавч биш байсан. Монгол дахь 200 гаруй жилийн колони улсын түүхийг та юу гэж тодорхойлох вэ?

-Манжийн колониализм нь Монгол орныг өнөөгийн улс төр, эдийн засгийн ухааны ойлголтоор тайлбарлавал   Монгол  улсын нэмүү “бүтээгдэхүүнииг элдэв” гувчуур, татварын хэлбэрээр дээрэмдэж авах, наймааны олон заль мэхээр монголчуудыг байнга монжих аргаар монгол түмнийг ядууруулах чиглэлийг маш шийдэмгий хэрэгжүүлж байжээ.

Ийм айхавтар хорлонт бодлогоо тогтмол хэрэгжүүлэхийн тулд Монголчуудын сэтгэл, оюун ухааныг мунхагжуулах их үйлсийг шар малгайтны шашинаар амилуулж чадсан гэдгийг бид хэлэх ёстой. Шар малгайтны шашин нь Их Монгол түмнийг гэгээн ухаан, төв сэтгэл хоёрыг дээдэлж, улмаар ухаант сэтгэлийг мөрдлөгө болгодгийг сайн мэдэж байсны хувьд эдгээр гурван оюуны чухал ундрагыг монголчуудын тархи толгойноос тонилгох явдлыг мөн ч нарийн аргаар хийж чадсан гэлтэй. Тухайлбал, гэгээн ухааныг мунхаг ухаанаар, төв сэтгэлийг атгаг сэтгэлээр сольж, ухаант сэтгэлийг балайрлаар халж амжжээ.

Их монголчуудын олон мянган жилийн туршид амьдралаар төлөвшсөн гэгээн ухаан нь гэрийн онолоор, чин үнэнээр, чу үнэнээр, хажир үнэнээр баяжигдаж, улмаар арга билгийг эзэмших, үнэн худлын зөв бурууг ялгах, ерөнхий асуудлуудыг тунгаах, сэтгэлээ шинжлэх, авъяас чадвараар дээрх гэгээн ухаан нь улам баталгаажсан ажээ. Гэгээн ухааныг мунхаг ухаан болгож хувиргах үйл явц 100 гаруй жил үргэлжилсэн бөгөөд үүний үр дүнд монголчууд маань ерөнхийг умартаж, арга билгийг орхиж, сэтгэлээ чагнах авъяас аажмаар унтарч эхэлсэн билээ. Ийнхүү мунхаг ухаан монголчуудын дунд дуурайх, сүсэглэх төрх байдлыг түгээсэн байна.

-Монголчууд аж төрөх, байгалиа хамгаалах, бүр хүүхдээ хүмүүжүүлэх гээд бүх зүйл дээр өөрийн гэсэн уламжлалт ёстой байсан. Монголчууд лав уул усаа хамгаалж байна гээд уулын мухарт өндөр өртөгтэй, хэнд ч хэрэггүй олон суварга босгодоггүй байсан. Уул тахих нэрийдлээр хичнээн машин, хичнээн хүний хөл эргэн тойрны байгалийг сүйтгэж байгаагаа уул тахигч “байгаль хамгаалагчид” маань ер анзаардаггүй. Уулын орой бүр дээр шил, хогонд дарагдсан чулуун овоо. Онцгой содон мод бүрт эрээн мяраан хадаг ороолгоостой.

-Шарын шашин гэгээн ухааныг унтраах явцдаа монголчуудын төв сэтгэлийг атгаг сэтгэл болгож хувиргах их ажлыг давхар хийжээ. Их монголчууд зөвхөн ерөнхийг төдийгүй бас тодорхой бүгдийг сайн ойлгодог, авах гээхийн ухааныг мэддэг, ажил үйлсээ үргэлж танддаг тийм гоц авъяаслаг хүмүүс байсан гэдгийг шарын шашинтнууд мэдэхийн дээдээр мэдэж байв. Шарын шашин монголчуудын дунд авах гээхийн ялгалыг мартуулах, аргыг хүч лүгээ сөргөлдүүлэх, үйлээр нь биеийг нь магтуулах зэргээр атгаг сэтгэлийг улам лавшруулж, улмаар монголчуудын төв сэтгэлийг тонилгож чадлаа. Хэрэв мунхаг ухаан нь дуурайх, сүсэглэх явдлыг түгээдэг бол атгаг сэтгэл нь худал хуурмагийг дээдлэх явдлыг улам товойлгосон гэлтэй. Монгалчуудын дунд эрх мэдэл, өмч хөрөнгө, хэргэм цол булаалдах явдал асар их амь бөхтэй орших болсны шалтгаан нь чухамдаа мунхаг ухаан, атгаг сэтгэл хоёртой салшгүй холбоотой байсан гэдгийг бид зориуд онцолж хэлж байгаа юм.

-Бэлчээрээс үүдэн бие биентэйгээ муудалцах явдал өмнө нь ерөөс байхгүй байсан болов уу гэж бодож байна.

-Дуурайх, сүсэглэх явдал засаг төрийн төвшинд гадны хууль заавруудыг хуулбарлах, Их Монгол улсын хууль зарлигуудыг  бүрэн мартагдуулахад хүргэсэн бол худал хуурмаг араншин бусармаг үйлсийг дэвэргээж, монголчуудыг их төрийн үйлсэд шударга зүтгэдэг ёсыг таслан зогсооход хүргэлээ. Ингэж Манжийн колоничлогчид төрт ёсны үзлийг мунхаг ухаанаар булшилж, мөнх тэнгэрийн үзлийг атгаг сэтгэлээр мартуулж чадсан шарын шашны гайхамшигт увдисыг шагшин магтдаг байв.

Их Тэмүжин Чингис хаан Их Монгол улсыг сүндэрлүүлэхдээ ёс журам, үнэн шударга гэсэн хоёр лут шалгуурыг амилуулж, Алтан ургийнхны алтан хайрцагны бодлогыг Их Монгол улсын төрийн дээд бодлого болгон өргөмжилсөн байв. Энэхүү бодлогын гол чиглэл нь Монгол түмнээ асарч, энхжүүлэх явдал байв. Энэ нь Их Монгол улсыг төвшин сайхны нийхэмээр бадраах агуу үйлс болон хувиржээ. Гэтэл таван зуун жилийн дараа, өөрөөр хэлбэл, 1700 оноос эхлэн Манжийн колоничлогчид ёсжурмыг хуулбар хууль заавруудаар орлуулж, бусармаг үйлсээр үнэн шударгыг халуулж, улмаар Алтан ургийнхны Алтан хайрцагны бодлогыг таягдуулж, түүний оронд Манжийн колоничлогчдын хорлонт хар хайрцагны бодлогыг сүндэрлүүллээ. Энхэүү бодлогын гол зорилго нь чухамдаа Монгол түмнийг зовлонд унагаж, туйлын хоцрогдолд өртүүлэхэд чиглэгддэг болов.

-Ёс журмыг хуулбар хууль заавруудаар орлуулна гэж та их аргагүй үнэн. Өнөөгийн төрийн гаргаж буй хууль нийгэмд хэрэгжих нь тааруу байгаагийн гол шалтгаан нь монголчуудын уламжлалт ёс журмыг хайхраагүй орхисонтой холбоотой болов уу. 13-р зуунд Их Монгол улсын үед төрийн бодлого, шийдвэр ямар ямар шинжийг өөртэй агуулж байсан бэ?

-Их Монгол төрийн хэрэгжүүлдэг Алтан хайрцагны бодлого нь дөрвөн чухал шинжийг өөртөө агуулсан байв. Тухайлбал, үр ач нарыг хүмүүжүүлж сургах, егүүтгэлгүй сэтгэлийг угаас барих, бүх улс иргэнээ энхжүүлэх, их багшийн санааг асууж нэгтгэх гэсэн дөрвөн шинжийг бид зориуд дурьдаж байгаа юм. Егүүтгэлгүй сэтгэлийг барина гэдэг нь Алтан хайрцагны бодлогын хүнлэг шинжийг илтгэдэг бол бүх улс иргэнээ энхжүүлэх нь хас төрийн гадаад бодлогын улс төрийн чиглэмжийг илэрхийлдэг байв. Хэрэв их, багын санааг асууж нэгтгэх нь төрийн их бодлогын ардчилсан шинжийг харуулж байгаа бол үр ач нарыг хүмүүжүүлж сургах нь хас их төрийн нийхэмсэг шинжийг товойлгодог байна.

-Улмаар энэ бүх ёс журам Манжийн колоничлолын үед алдагдсан гэсэн үг үү?

-Хас их төрийн Алтан хайрцагны бодлогыг сөргүүлж Манжийн колоничлогчид хар хайрцагны бодлогыг 200 гаруй жил хэрэгжүүлэхдээ их, багыг бүгдийг нь мөлжих, улс иргэдийг хооронд нь хагралдуулах, хүүхэд багачуудад боловсрол олгохгүй  байх  Монголчууд бие биенээ хорлож егүүтгэх гэсэн чиглэл нэн амжилттай хэрэгжсэн ажээ.

Их Монгол улсын тулах дөрвөн цэг гэсэн чухал ойлголт нь улс гүрнээ бүрэн бүтэн баллахад чиглэгдсэн гэдгийг манай түүх харуулсаар байгаа. Ийм дөрвөн цэгийг дурьдвал, “Эеэ хичээж цул  жаргах, түшмэдээ өргөж осолдхгүй явах, өглөгөө өгч олноо нэгтгэх, цэргээ асарч хүчээ  зузаатгах” гэдгийг дөрвөн тулах цэг  хэмээн тодорхойлж байжээ.

Манжийн колончилогчид Их Монгол улсын тулах дөрвөн Цэгийг  түүхийн хог новш руу чулуудаж хаяв. Саяын дурьдсан дөрвөн тулах цэгийн оронд өөр бусармаг ёсыг монголчуудын дунд хэвшүүлэв. Тодруулбал, Монгол түшмэдүүдийг хээл хахуульд улам дасгах, Монгол улсыг цэрэггүй болгох, монголчуудыг хооронд нь тэмцэлдүүлэн бие биеийг нь хядуулах горимыг тогтоож чадлаа. Бидний дээр дурьдсан Манжийн агуу колоничлол шарын шашинтай хавсарч Их Монгол улсыг 200 жилийн дотор яаж хамгийн хоцрогдсон орон болгон хувиргаж чаддагийг бид заавал нэгтгэн дүгнэж хойч үеийнхэндээ хэлж үлдээх ёстой. Ийм чиглэлийг бид гаргаж тавихдаа Их Тэмүжин Чингис хааны Алтан хайрцагны бодлогыг Манжийн колоничлогчдын амилуулсан Хар хайрцагны бодлоготой жишиж харуулах арга зүйг хэрэглэсэн  гэдгийг дурьдаж хэлэх учиртай. Иймэрхүү харьцуулсан судалгааг том бодлогын загвараар харуулах явдал өнөө үед чухал болоод байгааг энэ дашрамд дурьдая гэж бодлоо.

-200 гаруй жил үргэлжилсэн Манжийн колоничлолын дараах Монголын түүхэн замналыг үнэн мөнөөр нь нээн илрүүлэхийн тулд гэж үү?

-Тийм ээ. Дээрх судалгааг бид 1990-ээд онд хийсэн бөгөөд үүнтэй зэрэгцүүлж бас өөр нэг судалгааг гүйцэтгэсэн юм. Энэхүү судалгааг зэрлэг атлаа монжооч зах зээлийн капитилизмын загвар гэж нэрлэсэн. Ямар учраас Монгол улс 200 гаруй жилийн туршид Манжийн колоничлолд өртсөнөө, дараа нь Зөвлөлтийн далд колони болж, улмаар 1990-ээд онд Барууны шинэ маягийн колониализмд өртөх ёстой юм бэ гэдгийг судлах шаардлага зүй ёсоор тавигдлаа. Хэрэв Манжийн колоничлолын хорлонт бодлогыг манай Алтан ургийннхны Алтан хайрцагны бодлоготой жишиж илрүүлэх арга зүйг хэрэглэсэн бол Барууны далд колониализмыг Марксизм-Ленин-измийн арга зүйгээр, Зөвлөлтийн далд колоничлолын загварыг ашиглаж, барууны шинэ маягын колониализмын дүр төрхийг илчлэх явдал ялангуяа манай төрийн том бодлогод чухал ач холбогдолтой болсон гэдгийг хэлэх ёстой. 1990-ээд оны эхэнд Монголчууд бид л ямар загвараар явж байгаагаа ойлгохгүй явсан болохоос биш, Барууны том том улстөрчид Монгол улсын либерал зах зээлийн загвараар Барууны шинэ маягийн колониализм руу татаж оруулах бодлогоо аль хэдий нь бодож олсон байжээ.

-Монгол улс Социализм нэрээр Зөвлөлтийн далд колони байсан, одоо либерал ардчилал нэрийн дор том гүрнүүдийн далд колони улс хэвээр байна. Үнэндээ Монголд социализм ч байгаагүй, чөлөөт зах зээл ч байхгүй гэсэн үг байх нь ээ.

-Гадны либерал-монетар монжооч зах зээлийн хорлонт бодлогын загварыг бид 1990-ээд онд олж тогтоосон. Үүнийг тогтоохдоо Барууны улс төр, эдийн засгийн ухааны 13 шалгуур үзүүлэлтийг ашиглалаа. Бидний судалгааны гол үр дүнг дараах байдлаар томъёолсныг зон олондоо толилуулъя. Тухайлбал, манай том намуудын хучин чармайлтаар Олом Улсйн Валютын Сангийн баримталдаг либерал-монетар зах зээлийн бодлогыг Монгол Улсын долоон засгийн газар гадны зээл тусламжаар хэрэгжүүлж ирсэн. Капитализмын бүхий л согог өвчнүүд (ажилгүйдэл, инфляци, төсвийн алдагдал, ядуурал, гэмт хэрэг, авилгал) либерал-монетар зах зээлийн бодлогын ачаар Монгол улсын газар хөрсөн дээр хүчээр тулгагдан төлөвшйж тогтлоо.
Өрнөдийн либерализм 300 гаруй жилийн түүхтэй бөгөөд туршлагатай. Либерализм нь Монгол улсад либерал-монетар зах зээлийн бодлого, либерал номлол, либерал намууд, либерал ардчилал гэсэн дүр төрхтэйгээр гарч ирлээ. Намууд зөвхөн либерал үзэл, либерал ардчилал гэсэн ухагдахуунуудад анхаарч байсан болохоос бйш, либерал-монетар зах зээлийн бодлогыг боловсруулахад оролцож байгаагүй. Эл бодлогыг гадаад санхүүжилтынх нь хамт Олон Улсын Валютын Сан цохон хэлэх хэрэгтэй. Либерал-монетар зах зээлийн бодлого / Л МЗЗБ/ нь макро эдийн засгийн 13 хэмжүүрүүдтэй болсон.

-Үүнийг далд колоничлогчдын далд бодлого гэж тодорхойлж болох уу? Та үүнийг тодорхой тайлбарлаж өгөөч?

-Макро 13 хэмжүүр нь улс төрийн том чиглэмжийг амилуулахад чиглэгдсэн. Гадны зээл тусламж, төгрөгийн ханшны уналт хоёр нь макро хэмжүүрүүдийн гол зангидагч оньс нь мөн. Энэ хоёр оньс нь тус бүрдээ нийгэм, эдийн засгийн чухал чухал үйл явцуудыг залуурддаг увидастай юм. Эдгээр оньсын талаар бидний арваад жилийн өмнө хийсэн дүгнэлтийг толилуулъя: “Хэрэв төгрөгийн ханшны уналт нь хэрэглээний үнийн дээшлэлтийг, нийт мөнгөний бүтэц хөдөлгөөнийг залуурдаж, улмаар хөдөлмөрийн үндэсний бүтээмж, өрхийн бодит хэрэглээ, үндэсний бодит хуримтлал гурвыг таягдсан бол гадны зээл тусламж нь гадаад худалдааны алдагдал, улсын төсвийн байнгын хомодол, хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хувийн жинг агдлан барьж, шинэ маягийн колоничлолын орд харшийг босгов” гэжээ.

Монжооч зах зээлийн загвараар шинэ маягийн колоничлогчийг долларын зээлээр амилуулах, үнэ цалингаас заавал түрүүлж өсөх хоёр лут чиглэл бидний дээр дурьдсан 13 макро хэмжүүрийн гадна талд, гэхдээ гаднынхны явуулдаг хар хайрцагны бодлогын дотор хадгалагдан үлдсэн гэдгийг хэлэх ёстой.

Барууны үзэл сурталчид бидний саяын дурьдсан бодлогоо эдийн засгийн либерализм (эдийн засгийн эрх чөлөө, хувийн өмч)-аар, улс төрийн либерализм {төрийн гурван өндөрпөг, улс төрийн шинэтгэл, бүх нийтийн сонгууль, хүний эрх, эрх чөлөө)-аар, нийгмийн либерализм (чөлөөт өрсөлдөөн, чөлөөт мөлжлөг)-аар халхавчлан гоёж чимдэг. Аливаа улс төрийн нууцлаг загварууд төрийн бодлогын төвшинд өргөмжлөгдмөщ төрийн оньс хөшүүргүүдтэй холбогдож сүрхий далд агуулгатай болж хувирдаг. Ийм агуулгууд нь чухамдаа том хүчирхэг гүрэн бага буурай орнуудыг улс төр-эдийн засгийн эрхшээлд оруулахад шууд чиглэгддэг юм. Тийм ч учраас улс төрийн чиглэмж бүхий загваруудыг илчлэхэд нэн бэрхшээлтэй гэдгийг бид өөрийнхөө гашуун туршлагаар мэдэрсэн гэлтэй.

-Өнгөц харахад Монгол улс ардчилсан засаглалтай, чөлөөт зах зээл бүхий үлгэр жишээч улс. Үнэндээ эдийн засаг нь өөдөлдөггүй, ядуурал, авлигад автсан том гүрнүүдийн тоглоом бүхий далд колони улс.

-Зөвлөлт Холбоот Улсыг социалист том улс биш чухамдаа далд колоничлогч гүрэн болчихсныг тогтоохын тулд миний хувьд 18 жил шаардагдсан бөгөөд хэрвээ Монгол төртэйгээ харьцуулж үзвэл үүнийг 1921 оноос тоолвол бараг 57 жилтэй тэнцэхүйц болж байгаа юм. Зөвлөлт гүрний далд колониализмын загварыг илчилсэн явдал хожим либерал-монетар чиглэмжийн шинэ маягийн колониализмыг судалж илрүүлэхэд хамаагүй бага хугацаа шаардагдсан билээ.

Зах зээлийн эдийн засгийг судлах олон төслүүд тврийн санхүүжилтээр хэрэгжсэн гэдгийг би мэднэ. Гэхдээ дээрх төслүүд хэзээ ч шинэ маягийн колоничлол нь монжооч зах зээлийн загвараар амилна гэдгийг илчилж чадаагүй юм шүү. Манай судлаачид том судалгаануудыг том бодлого руу оруулах тэр арга зүйг эзэмшиж чадаагүй байгаа гэдгийг хэлэх нь зөв болов уу. Том судалгааг зөвхөн экономиксын сурах бичгийн төвшинд явуулах нь үнэхээр хангалтгүй. Их дээд сургуулийн профессорууд дотроос улс төр, эдийн засгийн ухааныг зөвхөн сурах бичгийн төвшинд ойлгож явдаг профессорууд, доцентууд олон байсан. Харин эдний дотроос улс төр, эдийн засгийн ухааныг нийгэм-эдийн засгийн бодлогын төвшинд тайлбарлаж сурталчилдаг профессорууд манайд тун цөөхөн байсан шүү. Ийм лут профессоруудын тоонд би хамгийн түрүүнд профессор, доктор У.Камбарыг оруулдаг байв. Профессор У.Камбарын хэрэгжүүлж байсан улс төр, эдийн засгийн судалгаанд цаад утгаараа нийгэм, эдийн засгийн бодлоготой шууд холбогддог байснаараа нэн чухал ач холбогдолтой болж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Үүнтэй уялдуулж профессор У.Камбарын хийсэн нийгэм, эдийн засгийн үечлэл, капатилист биш замналын асуудал гоц ач холбогдолтой болсон гэдгийг хэлэх ёстой.

-Профессор У.Камбар ямар дүгнэлтийг гаргасан бэ?

-Либерал-монетар монжооч зах зээлийн бодлого нь Монгол улсад дангаараа биш чухамдаа Их Оросын далд колоничлолын бодлоготой, Их Хятадын далд колоничлолын бодлоготой хавсарч хэрэгжсэн билээ. Ийм учраас Монгол улсын сүүлийн 20 жилийн хөгийнжлийн том том үйл явцуудыг бид гадны гурван давхар далд колоничлолтой холбож авч үздэг юм. Гадны гурван колониализм нь шарын шашинтай хамтарч Монгол улсыг хүн төрөлхтний түүхээс арчиж хаях эцсийн шатны их үйлсдээ шуударч орсон гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Өнөө үед Монгол улс байх уу, үгүй юу гэдэг хувь заяаны их асуудал дэвшигдэж тавигдлаа. Харин манай хоёр том улс төрийн нам, төрийн гурван өндөрлөг саяын дурьдсан аймшигт хувь заяаны асуудалд ер нь анхаарлаа хандуулахгүй яваа гэдгийг хэлэх хэрэгтэй. Өнөөгийн эрх баригчид маань далд колоничлолыг огт ойлгоогүйгээс гадна бүгдээрзэ шарын шашинд тархи толгойгоо захируулснаас болж өнөөг хүртэл үзэл бодол нь төлөвшөөгүйгээс гадна ямар ч итгэл үнэмшил байхгүй туйлшран гэлдэрч явна.

-Шарын шашин 200 гаруй жилийн турш Монголыг Манжийн колони улс байлгахад тусалсан. Мунхаг, мухар сүсэгт автсан ард түмэн эрх чөлөөгүй дасал болсон амьдралаасаа гарах арга зам хэзээд мөхөс байдаг.

-Гадны том империалист колоничлогчид гүрнүүд Монголын төрөөр яаж тоглож молигддог болсныг бид “Эрдэнэтийн үйлдвэр”, Оюутолгойн ордоор, бас Тавантолгойн ордоор жишээлж ухаарч мэдэх ёстой. Гэтэл гаднынхны зальжин хөрөнгөтнүүдийн далд урхинд цөмөөрөө орж, Монголын ард түмний өмч болсон стратегийн ордуудаа гадны зальтангуудад зүгээр өгчихөөд байгааг жирийн иргэд хүртэл мэдчихэзд байна. Их Монгол улсын 15 сая кв км их нутаг улсыг хулгайлсан Оросын том колоничлогчид, бас таван сая кв км том нутгийг дээрэмдэн эзэгнэсэн Хятадын лут колоничлогчид өнөө үед Их Монгол улсын гал голомт руу яаж улайран дайрч байгааг бид бүгд сонин хэвлэлээс, радио телевизээс олж харсан билээ. Их Монгол улсынхаа түүхийг, Их засгийнхаа явуулсан аугаа лут бодлогыг бид “Хөх толбо” сониноор дэлгэн тавьсан явдал Орос, Хятадын  Хятадын колоничлогчдын дургүйг айхавтар хүргэж байгааг бид олж мэдсэн. Тэглээ ч гэсэн бид түүхэн бодит зүйлийг үнэн мөнөөр нь гаргаж тавих учиртай. Монголчууд бид хоёр том хөрш гүрэндээ хулгайлан дээрэмдүүлсэн асар их газар нутгаа эргүүлэн нэхэмжлэн авах бүрэн эрх нь монголчууд бидэнд хэвээр байгаа гэдгийг сонордуулан мэдэгдье.

-Манжууд 300 гаруй жилийн өмнө Монголын ноёдыг эв нэгдэлгүй болгох гэж олон аймаг хошуунд хуваан бутаргаж байсан түүх бий. Манжийн үеэс улбаатай өнөөгийн засаг захиргааны зохион байгуулалт монголчуудын эв нэгдэлгүй байдал, жалга довны үзлийг бий болгож байгаа болов уу. Ингээд олон зүйл дээр жишиж бодоход тэртээх 13-р зуунаас үлдсэн уламжлал гэхээс илүү колоничлогч гүрнүүдийн хорлонт бодлогууд л бидний хувьд уламжлал болон үлджээ.

-Монгол улсыг зах зээлд шилжүүлэх, бас зах зээлийн шилжилтээр далимдуулж Монгол улсыг хохироох оролдлого сүүлийн хорин жилд тасралтгүй үргэлжиллээ. Ийм аймшигт шилжилт, хорлонт оролдлого эдийн засгийн лут лут ухагдахуунуудаар, бас долларын зээлээр, мөнгөний ханшаар хавсран хэрэгждэг хамгийн балай загвар манай улсад амилчихсан гэдгийг хэлье. Монгол улсад далд колониализм 70 жилийн турш амилан оршин тогтночихоод байхад манай том том лийдрүүд үүнийг огт харалгүйгээр монгол улсад социализм гэдэг явуургүй тогтолцоо бий болсон гэж олон түмний тархийг угааж, улмаар зах зээлийн хэмээх гайхамшигтай гоё тогтолцол руу орохоор болсон гэдгийг түмэн олондоо магтан сонордуулсаар эцсийн эцэст монжооч зах зээлийн хамгийн зэрлэг колониализм руу улс орноо оруулчихсон байлаа. Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн цаана ямар үйл явцууд өрнөсөн бэ гэдгийг бид товчхон толилуулъя гэж бодож байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд нийт хөрөнгө оруулалтын эзлэх хувийн жинг долларын зээлээр агдлан атгахдаа уул зээлийн өмч хувьчлалтай холбож улмаар шинэ маягийн колониалист мөлжлөгийг төлөвшүүлсэн байна. Өнөө үед манай бүх эрх баригчид, хоёр том нам цаг үргэлж л гадаадын хөрөнгө оруулалтыг л яриад байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг монголчуудын язгуур эрх ашигаас дээгүүр тавьсан учраас манай стратегийн ордуудыг гадны колоничлогчдод бараг зүгээр шахав өгчихөөд байгаа. Ингээд мөнөөх өмч хувьчлал нь эцсийн дүнд стратегийн том ордуудаа гадны колоничлогчидын хувийн өмч болгох үйл явц болж хувирлаа. Ингэж эдийн засгийн валютаризм манайд тогтчихоод байна.  Монжооч зах зээлийн шилжилт гэдэг нь доллар-төгрөгийн ханшийг либералчилна гэсэн утгаар хэрэгжсээр эцсийн дүнд ямар ч хяналтгүй инфляци болон хувирч, улмаар анархижилтыг төгс төлөвшүүлсэн. Дээрх үйл явцууд нь колониалист мөлжлөгийн оньсоор дамжиж Монгол улсын нэмүү бүтээгдэхүүнийг гадны хөрөнгө оруулалтаар луйвардуулж, Монгол улсыг их өрөнд унагах үйл явц эрч хүчээ авлаа. Ийм том үйл явцын цаана өмчийн дээрэм, авлига, мафийн хуйвалдаан, том албан тушаалуудын дажин, чухамдаа аймшигт шунал дээр өрнөн бадарч байна. Цөөнхийн хөрөнгөжилт, олонхийн ядуурал, төрийн дампуурал эцсийн дүнд Монгол улсыг сүйрэл рүү, мөхөл рүү түлхэж оруулаад байгааг бид хэлэх ёстой.
 
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Э.Бат-Үүл:Ардчилсан хүчний холбооныхон МАХН-ын захиалгат урвагчид юм биш үү
8 цаг 8 минутын өмнө
Намын даргын асуудлыг ярихдаа намынхаа дүрмийг зайлшгүй барьж ярих ёстой. АН-ын дүрэмд намын даргын ажлыг дүгнэхдээ УИХ-ын сонгуулийн дүнг үндэс болгох гэсэн санаа тов тодорхой буй. УИХ-ын 2008 оны сонгуульд намаа ялалтад хүрг...
ШУДАРГА МЕССЭЖ бүгд 155678 руу
  • 95546132 Hi oriflomd elsene msj bicherei oirin odorvded svlje bish bl sain
  • 99997500 ene dugaariig zarna 99997500 avsan uneer ugnu
  • 99033678 shireeni tennisni leader klub elselt avch ba
  • 99081420 Landnii uvul zunii mgl-d yavagui dugui zarna
  • 99829888 Shinere yntlagin kom tawilga zarna ytas 99829888
  • 99998777 Zaisand 1 oroo bair holsolj suuna. 99998777
  • 99998777 Zaisand bair holsolj suuna 99998777
  • 88309903 Canada-s avchirsan TOSHIBA notebook zarna. 2.3Ghz i3 CPU. 4GB RAM. 320GB HDD. Angli France helnii songolttoi.
  • 88762392 3 SIMTEI UTAS ZARNA.(2GSM CDMA buyu MOBI SKYTEL UNITEL,zereg ajillagaatai,shine) tel.99884618 96064888 88762392
  • 99119859 19859 99149939
  • 99119859 1r xoroolol 32r bairnii 2 uruu bolon 5r surguuliin xajuud 1 uruu bair dulaan grajtai ni mun 216m.kv office tus tus udaan xugatsaagaar tureeslene utas 991
  • 98110500 zar Umnu gobid baigaa sain T-130 bulidozer zarna 98110500
  • 88762392 3 SIMTEI UTAS ZARNA.(2GSM CDMA buyu MOBI SKYTEL UNITEL,zereg ajillagaatai,shine) tel.99884618 96064888 88762392
  • 88113486 88173486 gesen dugar gaigui ohind heamdhan ugnu, er ni awna gesen hund new dugar shu
  • 99087076 zar Py25/Dy400-n tsahilgaan haalt 1sh yaraltai hyamd zarna. Oroi 18 tsagas hoish zalga.
  • 99114306 9 sariin 16 aas Europiin 6 ornoor mongol hotochtei 10 honogiin ayalald urij bna.318733, 99114306
  • 99114306 9 sariin 16 aas Europiin 6 ornoor mongol hotochtei 10 honogiin ayalald urij bna.318733, 99114306
  • 99100822 Nisehed 1 oroo bair zarna.
  • 99145724 Hamriin hiidiin aylald urij bna. Energiin tuw,shambaliin oron, hvsliig bielvvlegch uuland ochino
  • 99056036 Nairamdal zuslan yabakh zam daguu 2 ailiin gazar , belkhed 1 ailiin zuslangiin gazar zarna. Bukh bichig barimt ni buren.
Та шударга мэдээлэл болон зар илгээхийг хүсвэл 155678 утсанд илгээнэ үү!
Таны оруулсан зар болон мэдээлэл долоо хоног тутмын ТЭРГҮҮН сонинд нийтлэгдэнэ.

Уншиж байна...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
сурталчилгаа
Шударга нийтлэл
Баабар: Монгол Британника
7 цаг 55 минутын өмнө
Өнөөдөр Британника гэсэн нэрийг мэдэхгүй соёлт хүн дэлхий дээр бараг байхгүй болов уу....
Ард түмэн мөрөөдөж сонгодог, у...
8 цаг 17 минутын өмнө
Монгол Улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах Үндсэн хуулийн зорилттой. Энэ...
Хятадууд сүрдүүлээд байгаа юм ...
8 цаг 23 минутын өмнө
Өнгөрсөн бямба гаригт УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар сэтгүүлчидтэй уулзаж, "Зангиагүй уулзалт&...
Шударга мэдээ
Нэрээ солих оролдлогууд
8 цаг 20 минутын өмнө
Монгол Ардын Хувьсгалт Нам түүхэндээ гурван удаа нэрээ шинэчлэх гэж оролдсоноос нэг нь...
"Пураам" алтны компанийн үйл а...
8 цаг 39 минутын өмнө
Энэ сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 30 гаруй километрийн зайд орших ажиллаж байсан "Пураам" алтны ком...
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газр...
10 цаг 58 минутын өмнө
Өнгөрөгч долоо хоногт Төв аймгийн Мааньт дахь чанга дэглэмтэй хорих ангиас гурван ялта...
Цаг үеийн мэдээ
215 объектыг чөлөөлж, зам гарг...
7 цаг 59 минутын өмнө
“Явган хүний зам” арга хэмжээг зохион бай­гуулах ажлын хэсгийнхэн дүүр...
Шинэчилсэн бүртгэл 45,5 хувьта...
8 цаг 29 минутын өмнө
Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл улсын хэмжээнд одоогоор 45 хувь буюу нийт 820 ...
Загас агнахыг хоёр жилээр хори...
8 цаг 29 минутын өмнө
Хөвсгөл нуураас загас аг­нахыг хоёр жилээр хориглох, нуурыг стратегийн нөөц, дэл&s...
Блог ертөнцөөр
Дэлхийн хамгийн аймшигтай 10 г...
7 цаг 23 минутын өмнө
Украин дахь Чернобелийг аймшгийн газрын тоонд оруулжээ. 1986 онд тэнд атомын цахилгаан...
Алдарт “Жаран хар”-ын удир...
2010.09.06
Даварсан хужаа нар нийслэл хот...
2010.09.06
Монгол улсынхаа дархан хилийг соргогоор сахин хамгаалах үүрэгтэй хилийн цэрэг торгон ш...
Шуугиант амьдрал
Асашёорюү Путинтай уулзана
9 цаг 6 минутын өмнө
Их аварга Асашёорюү Дагвадоржийг ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин урьсан бололтой. С...
Н.Энхбаяр жаахан хүлээж байгаа...
10 цаг 42 минутын өмнө
Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн тус намын экс дарга Н....
Ариунаа хөршүүдийнхээ анхаарлы...
11 цаг 8 минутын өмнө
Зун болоход л энд тэнд найр наадам ихсэж, хүмүүс аль сайхан гэснээ өмсөж гангардаг цаг...
Чих дэлссэн яриа
Н.Энхбаярт 500 саяыг өгье гэсэ...
10 цаг 26 минутын өмнө
Ингэж хардах нэгэн үндэслэл байна. Учрыг дор өгүүлье. Хэдэн сарын турш нээлтээ хийхээр...
Дүүргийн засаг дарга авилгын х...
10 цаг 47 минутын өмнө
Албан тушаал, эрх мэдлээ мөнгө олох хэрэгсэл болгосон хэргүүүд сүүлийн үед нэмэгдээд б...
Хакухогийн цалин хэд вэ?
11 цаг 3 минутын өмнө
2000 онд Японы мэргэжлийн сумод хөл тавьсан тэрбээр таван жилийн хугацаанд 38 килограммаар жин нэмж, жюүрёо зиндааны шиг...
ФОТО МЭДЭЭ

Эхлэл   Парламентын цонх   Утга зохиол   Warez Page   Насанд хүрэгчдэд 18+   Шударга лавлах   Дуулцгаая...   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хөгжүүлэгч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN