Эхлэл   Парламентын цонх   Дуулиант хэргүүд   Утга зохиол   Насанд хүрэгчдэд 18+   Шударга лавлах   Дуулцгаая...   Шударга хэлэлцүүлэг  
index
Өнөөдөр шинээр: Л.Гүндалай гүн балайрчээ/5 цаг 13 минутын өмнө/,   Нара Японд суралцахаар болжээ/5 цаг 15 минутын өмнө/,    “Никитон”-ы Батчулуун бизнест хүч үзэхээр шийдэн Монголд анхны “лимузин экспресс” үйлчилгээг нэвтрүүлэхээр зэхэж байна/5 цаг 25 минутын өмнө/,   Монголын ажилгүйчүүдийн арми өргөжиж байна/5 цаг 29 минутын өмнө/,   Монголын хүргэн Стивен Сигал/5 цаг 33 минутын өмнө/,   "Камертон"-ы Мээдээ барилгын бизнест хүч үзэж байна/5 цаг 35 минутын өмнө/,    Г.Баасан: Нуух юм байхгvй, би 2012 онд нэр дэвшинэ “Аль эрт сонгох байсан юм” гэж харамстал нь ажиллахсан гэж хорхойсож явна/5 цаг 40 минутын өмнө/,   Л.Байгальмаа өөрийн хүсэлтээр бүх насаараа хоригдохоор болов/5 цаг 48 минутын өмнө/,   Арилжааны банкууд хэн хэний гарт байна вэ? /5 цаг 53 минутын өмнө/,   Сэтгүүлчдийг “дөнгөлсөн” албан тушаалтнуудын “сайхан” хууль/5 цаг 57 минутын өмнө/,   
Хувьсгал, хувьсгал, хувьсгал...
2010.07.31
Сүүлийн хэдэн жил эхлээд хэдхэн хүн хувьсгал ярьдаг байсан бол бараг улс төрийн голлох хүчин, улс төрчид, жирийн иргэд ч чөлөөтэй ярьдаг болжээ. Зарим “том” улс төрчид бүр “хувьсгал” хийх ном зохиол хүртэл хэвлэж, сурталчилж байхад Ерөнхийлөгч нь хувьсгалаа бид аль хэдийн “хийчихсэн” ч гэх шиг яриад эхэлж байна. Хэрэв хувьсгал гэдэг үг төрийн томчууд төдийгүй жирийн иргэдийн амнаас гарах болсон ахул Монгол орон яах аргагүй хувьсгалын босгон дээр тулж ирлээ гэсэн хэрэг юм. Харамсалтай нь бидний олонхийн “хувьсгалт” ойлголт марксист-ленинист загвараас огтхон ч гарч чадахгүй байгаад “хамаг зовлон” байгаа юм.
Хувьсгалын онол хийгээд практик
Нэн эртний үеэс “хувьсгал” гардаг байсан нь тодорхой. Нэг жанжин цэргүүдээ, эсвэл тариачин эр “дээрэмчид” цуглуулаад хаанаа алаад өөрөө хаан болоод гэхчлэн үй түмэн жишээг түүхийн ном зохиолоос олж үзэж болно. Энэнд ямар ч “онол” байгаагүй нь мэдээжийн хэрэг. Харин 1640 оны Английн, 1789 оны Францын хувьсгалаас эхлээд “онол монол” нь хэзээ хойно гарсан. “Онол”-оор явдаг хувьсгал гэж байхгүй л байх.
Францынхаас эхлээд европын хувьсгал, дараа нь Оросын Октябрийн хувьсгал, тэр нь дэлгэрээд ХХ зууны эхэн үеийн үндэсний эрх чөлөөний хувьсгалууд, колонийн системийн задралын үеийн хувьсгалууд, эргээд социалист системийг задлах хувьсгал, исламын хувьсгалууд, ахин эргээд “ардчилсны ардчилсан” хувьсгалууд гэхчлэн тоолоод байвал энэ түүх мүүх чинь “туж” л хувьсгал болчихож байгаа юм.
Яг хувьсгал болон түүнийг тайлбарлах “онол” хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Хувьсгал бол яагаад ч юм “өөрөө гарчихдаг” эд шиг байгаа юм. Харин “онол” нь бөөн будлиан. Харин түүнийг тайлбарлах болохоороо бараг бүгдээрээ л үзэн яддаг, эсвэл дэмждэг Маркс, Лениний онолоос нэг их илүү гарч чадаагүй байгаад л хэргийн учир оршино. Харин эрдэмтэд сүүлийн үеийн хувьсгалууд, түүнд нөлөөлж буй янз бүрийн хүчин зүйл, нөхцөл, шалтгааныг судалж, тооцож, үе шатаар нь хуваагаад үзсэн чинь “хувьсгалын дөрөв, тавдугаар үе” болчихсон юм байна. Өөрөөр хэлбэл 1921 болон 1990 оныхоос шал ондоо боллоо гэсэн хэрэг л дээ.
Учир нь гадаад нөхцөл, үзэл суртлын үндэслэл, угсаатны болон шашны язгуур үндэс, элитийн зөрчил, анги холилдсон холбоод үүсэх зэрэг огт өөр хүчин зүйлүүд гараад иржээ.
Манайхны үйл хөдлөл, ойлголтыг харах юм бол лавтайяа нэг юм уу, хоёрдугаар үе дээр нь байх шиг байна. Сүүлийн үеийн хувьсгал болон хувьсгалтай төстэй олон үйл явдлууд нь: нэг, шударга нийгмийн талаарх өрсөлдөгч төсөөлөлд тулгуурлан улс төрийн дэглэмийг өөрчлөх оролдлого, хоёр, хууль ёсны болон хууль ёсны бус байдлаар олон түмнийг дайчлах хэмжээ нэмэгдсэн, гурав, нийтийг хамарсан жагсаал, цуглаан, ажил хаялт болон хүч хэрэглэх зэрэг институтжээгүй үйлдлийг ашиглан өөрчлөлт хийх оролдлого зэрэг нийтлэг шинжтэй нь илт харагдаж байгаа.
“Хувьсгал” хийгээд түүний ангилал
Дээрх нийтлэг шинжийг ашиглан хувьсгалд арай орчин үеийн тодорхойлолт өгч болох юм.
Хувьсгал гэдэг бол олон нийтийг албан болон албан бусаар дайчлан оролцуулах, оршин буй засгийг халах гэсэн институтжээгүй үйлдлийн тусламжтайгаар улс төрийн институтыг өөрчлөн байгуулах болон нийгэм дэх улс төрийн засаглалд шинэ үндэслэл бий болгох явдал болно.
Энэ тодорхойлолт бол цорын ганц “үнэн” огт биш, гэхдээ “пролетарийн хувьсгал”-аас илүү гарч, орчин үеийн туршлагыг ямар нэг хэмжээгээр тусгасан учраас баримжаа авахад хэрэг хэрэг болох нь гарцаагүй юм. Учир нь нэг нь хувьсгал “хийх” гээд, нөгөө нь хувьсгалаас “айгаад” байгаа мөртлөө бүгдээрээ л “адилхан” хувьсгалд бэлтгээд байхаар нь ингэж хэлж байна. Иймээс эхлээд ямар “хувьсгал” хийхээ “ойлгочихсон” нь дээр байх л даа…
Ядахдаа төрийн индэр, намын индэр, олон нийтийн өмнө “үг мүг” хэлж мэдэмхийрэхдээ марксынхыг биш, арай орчин үеийн тодорхойлолт хэрэглэж байвал “том” дарга, “жижиг” тэмцэгч гэлтгүй бүх хүнд л хэрэгтэй ш дээ. Мөн хүчний байгууллагууд “хувьсгалчдыг” гэмт хэрэгтэн гээд “ойлгочихдог” учраас үүнийг бусдаас илүү сайн тогтоож авах ёстой байх…
Мөн бидний нэлэнхүйд нь ярьдаг хувьсгал гэдэг “энэ юм” чинь их олон янз байдаг юм ш дээ…
Ухаандаа улс төр, эдийн засгийн институт, нийгмийн бүтцийг бүхэлд нь өөрчилдөг хувьсгалыг том хувьсгал гэнэ. Францын, Октябрийн гээд бид үүнийг сайн мэднэ. Дашрамд хэлэхэд манайхан чинь дандаа л “гадаад хувьсгал” мэддэг, өөрийнхөө хувьсгал болон өөрийн нийгэм, түүх, сэтгэл зүйгээ огт мэддэггүй юм.
Хэрэв зөвхөн улс төрийн институтыг өөрчилбөл улс төрийн хувьсгал болно. Бие даасан “дунд”, “доод” анги, давхрааны тэмцэлтэй холбоотой бол нийгмийн (социал) хувьсгал болно. Хувьсгалыг зөвхөн “доодос” хийдэг юм биш. Нийгмийн элит хэсэг олон нийтийг дайчлан оролцуулж өргөн хэмжээний өөрчлөлт шинэчлэл хийвэл элитийн буюу дээрээс хийсэн хувьсгал гэж нэрлэдэг. Мөн дээдсийн болон “дундаж” бүлэглэлүүд цэргийн хүчийг ашиглан эрх мэдлийг булаан авахыг төрийн эргэлт гэнэ. Хууль өөрчлөх замаар төрийн байгууламж, түүний мөн чанарыг өөрчилбөл бас л төрийн эргэлт гэсэн ангилалд орох бөгөөд үүнийг манайд 1999 онд Н.Энхбаяр хийсэн юм.
Засгийн эрхийг түр авснаа тогтоож чадаагүй бол бүтээгүй хувьсгал гэх бөгөөд энэ нь цаашдын үйл явцад “бүтсэнээсээ” дутуугүй үүрэг гүйцэтгэдэг. Харин шууд засгийн эрх авахыг зорилго болгоогүй, эсвэл аль нэгэн нутаг дэвсгэр, хүн амын аль нэг хэсгийг хамарсан сөрөг хөдөлгөөнийг хэрэв хүч хэрэглэсэн шинжтэй бол бослого, арай тайван бол эсэргүүцлийн хөдөлгөөн гэж нэрлэдэг. Мөн хотын хувьсгал болон орон нутгийн хувьсгал гэж ялгах ч шаардлага гардаг. Манайд бол хотын хувьсгал л голдуу гардаг.
За товчдоо бол нэг иймэрхүү. Харин үүний цаана хувьсгалт үйл явц, нийгмийн холбоо харилцаа, гадаад орчин, сэтгэл зүйн байдал, үзэл суртал, манлайлал, шийдвэр гаргах, зохион байгуулалт, системийг эвдэх хийгээд тогтворжуулах гээд үй түмэн “юм” байгаа. Энийг шинжилсэн хүн монголд л лав тун цөөхөн…
Мөнхийн дилемм
Аль ч хувьсгал мэдээж зөрчлөөс гарна. Зөрчил аль ч нийгэмд, аль үед байх бөгөөд түүнийг шийдвэрлэж чадахгүй бол хувьсгал гарна. Зөрчлийг К.Маркс “зохиочихсон” гэж хэлэх хүн одоо арай байхгүй биз…
Цэвэр нийгмийн сэтгэл зүйн талаас нь авч үзвэл зорилго болон үйлдэл нь авцалдахаа болихыг зөрчил гэнэ. Энэ нь хувь хүн, бүлэг, улс үндэстний түвшинд нэг адил үйлчлэх түгээмэл үзэгдэл юм.
Ер нь хүн буюу хүний нийгэм мөнхийн хоёр дилеммтэй тулгардаг. Дилемма гэдэг нь аль нэгийг нь заавал сонгох ёстой, гэхдээ харилцан бие биенээ үгүйсгэсэн эрэгцүүлэл буюу оюун дүгнэлт юм. Манай хөзрийн ойлголтоор бол “алцганах” гэдэгтэй яг адилхан.
Нэг дэх нь “хоригдлын“ дилемм болно. Гэмт хэрэг хийсэн хоёр хүн байж. Хэрэг нь нэгэнт нотлогдсон. Хэрэв аль нэг нь хэргээ үл хүлээвэл суллагдаж, нөгөөх нь шоронд орно. Хэрэв тэд хэргээ зэрэг хүлээвэл хоёулаа торгуулаад л өнгөрөх байж. Лабораторийн туршлагаар хүн гээч амьтан хэргээ огт хүлээдэггүй, өөрөө мултарч, нөгөөхөө л хэрэгт хийх гэж зүтгэдэг хачин амьтан юмсанж. Сэтгэл зүйн энэ үзэгдлийг аль 1960 онд туршлагаар баталсан. Энэ дилеммийг хүний үйл ажиллагааны бусад төрлүүд дээр туршиж үгүйсгэх гэсэн бүх туршилт одоо болтол амжилтгүй болжээ. Ухаандаа хөзөр тоглож байгаад булхайцах бол энэ л дилеммд хамаарна. Өөртөө илүү “ашиг” олох, нөгөөхөө “ялах” гэсэн адил агуулгатай учраас тэр.
Хоёр дахь нь “нийтийн бэлчээрийн эмгэнэл” дилемм болно. Мал аж ахуйтай манайд илүү “ойлгомжтой” байх. 100 үнээтэй 100 фермер байжээ. Бэлчээр нь яг 100 үнээнийх. Ингээд амьдраад болоод л байх байсан. Гэтэл нэг нөхөр би 1 үнээ нэмээд нийтийн бэлчээрт оруулчихъя, тэгвэл миний орлого хоёр дахин нэмэгдэнэ гэж сэтгэж. Ингээд 2 дахь үнээгээ нэмчихсэн чинь бусад нь мөн л аль болох олон үнээ оруулах зүтгэдэг амьтан юм байна, энэ хүн гэдэг чинь. Үр дүнд нь бэлчээр ч байхгүй, үнээ ч байхгүй, амьдрал ч байхгүй болдог аж. Бас л хүний үйл ажиллагааны бүх төрөлд байдаг байна. Манайд бол үнээний оронд ашигт малтмал байна. Нэг нь “идчихсэн” чинь бүгдээрээ “иднэ” гэж дайрдаг байна ш дээ. Энэ тохиолдолд үнээ, ашигт малтмал хоёр ямар ч ялгаагүй юм. Үүнийг “тоглоомын онол”-д “тэг үр дүнтэй тоглолт” гэж нэрлэдэг.
Манайд бол 2-хон нөхөр 98 үнээтэй, бусад 98 хүн дундаа 2 үнээтэй байхыг, мөн тэр хоёр нь “мангар том олон үнээ” нэмж авах гэж бэлчээрээ зарж сөнөөж байгааг “монгол төр” гэж нэрлэдэг.
Дашрамд дурдахад энэхүү “хоригдлын” болон “нийтийн бэлчээрийн эмгэнэл” дилемм нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн нийгмийн сэтгэл зүйн нэр томъёо болно.
Энэ хоёрыг нийлүүлбэл бидний өмнө нэг талаас, өөрийнхөө хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөх эрх бүхий хувь хүний сайн сайхан байдал, нөгөө талаас, мөн л ийм эрх бүхий хамтдаа байгаа олон хүний буюу бүлэг, нийгмийн эрх ашгийг хэрхэн зохицуулах вэ гэдэг мөнхийн асуудал үүсч байгаа юм. Энэ бол нийгмийн сэтгэл зүйн (social psychology) тайлбарлал гэдгийг онцлон дурдаж байна.
Үүн дээр нийгэм, түүх улс төр, эдийн засгийн тайлбарлалуудыг “нэмээд” бүхэлд нь авч үзэхээр системийн шинжилгээ болдог юм. Харин үүнийг хувьсгалчид болон сөрөг хувьсгалчид бодож сэтгэж, эрэгцүүлж байгаа нь юу л бол…
Одоо ч “нийтийн ашигт малтмалын эмгэнэл” гэсэн бас нэг “монгол” дилемм гаргах гээд байж ядаж байна даа…
Хувьсгалын тохироо
Ерөнхийлөгч нь “ном сонин уншъя аа, ногоон модоо таръя” гэж дуулна. Ерөнхий сайд, Засгийн Газар нь ашигт малтмалын мөнгөөрөө “цалингаа нэмэх” үү, “амлалтаа биелүүлэх” үү гэдгээ огт “мэдэхгүй”. УИХ нь “нууцаар” Үндсэн хууль, илээр сонгуулийн хууль хэлэлцэнэ. МАХН даргаа солино. АН хэрэлдэж, суулт хийнэ. Хөдөлгөөн амлалт нэхнэ. ҮЭ цалин нэхнэ. Хажуугаар нь Н.Энхбаяр, М.Энхсайхан нар “хувьсгалч” болж давхина. Ингээд эвдрэн буй системийн задрал үргэлжилнэ.
Хэдийдээ Та нар сонгуулийн хууль хийж чаддаг болчихсон юм. Үүнийхээ оронд “Сонгогчдын боловсрол төв”-ийн тэргүүн Р.Бурмаагаар хийлгэвэл хамаагүй дээр. Ямар ч гэсэн тэр эмэгтэй ганцаараа Та нараас хамаагүй илүү хийж чадна, нээрээ шүү…
Зориудаар санаатай “үймүүлж” байгаад эрх мэдэл авах, ашигт малтмалаас “мөнгө идэх”-ээс өөр юм сэтгэхгүй тохиолдолд хувьсгал бол гарцаагүй гарна.
Үндсэн хуулийн өөрчлөлтөд бэлтгэж байгаа чинь эрх баригчид “хувьсгал”-д шууд бэлтгэж байна гэсэн хэрэг. Ингээд “ялзарсан толгой”- ууд “хөл” хайж эхлэх бөгөөд энэ нь нийгмийн доройтол, нийтийн самуунд хүргэх маш өндөр магадлалтай.
Учир нь эрх баригч бүлгүүдэд зорилго байхгүй, үзэл суртал буюу үзэл санаа байхгүй, зохион байгуулалтын ресурс нь шавхагдаж тарамдсан, хүч нь тэнцсэн, ард түмнээ бүү хэл бие биенээ ойлгохоо огт байсан тохиолдлыг хувьсгалын тохироо гэдэг юм. Олон түмний дургүйцэл , жигшлийг яриад ч яахав, тэртэй тэргүй ойлгомжтой юм чинь…
Ийм хүнд нөхцөлд явцуу эрх ашгийн үүднээс санаатай болон санамсаргүй, бодож төлөвлөөгүй үйлдэл хийхээр том хувьсгал, улс төрийн хувьсгал, нийгмийн (социал) хувьсгал, элитийн буюу дээрээс хийсэн хувьсгал, төрийн эргэлт, бүтээгүй хувьсгал, бослого, эсэргүүцлийн хөдөлгөөн, хотын хувьсгал, орон нутгийн хувьсгал бүгдээрээ холилдчихдог юм. Тэгвэл ч Та нараас “бүтэн үлдэх хүн” байхгүй шүү дээ…
Сагсайсан их мөнгө, легитим шинжээ бүрэн алдсан туйлын эмзэг эрх мэдэл, хуучин арга барилаар үүнийг удирдан зохицуулах огтын боломжгүй. “Хувьсгал” хийх гэж өрсөлдөж байгаад тэрийгээ хяналтаас алдаж, нийтийн самуун болгочихов доо, эрх баригчид аа…
Энэ үед л үндэстнээ аврах бодит шаардлага үүсэх бөгөөд үүнийг зөвхөн системийн шинжилгээний үндсэн дээр сайтар бодож төлөвлөсөн хувьсгалт өөрчлөлт (системийн шинэ төлөв байдал) хийх байж шийдвэрлэх ёстой. Уг нь хор хохирол, гарз багатай шийдвэрлэх маш олон арга, гарц байдаг л юм…
“Ямбий” системийг зөвхөн илүү дээд түвшний сэтгэлгээ, үйлдлээр л өөрчилдөг жамтай бөгөөд үүнийг өнөөгийн эрх баригчид л лав хийж чадахгүй дэг.
Тэдний өрөвдөлтэй “сэтгэлгээг” ямар мэдэхгүй биш. Хөдөлгөөнүүдийг үймүүлнэ, давхацсан, зэрэгцсэн олон “хөдөлгөөн” үүсгэнэ, худалдаж авна, хутган үймүүлнэ, өдөөн хатгана, зөрчилдүүлнэ, ингээд олон түмний анхаарлыг сарниулна, толгойг нь эргүүлнэ, аль ч учраа олохгүй нэлээд “сайн” үймээд бужигнаад ирэхийнх нь үед “хэлэлцээр” хийнэ, “зөвшилцөлд” хүрнэ, ингээд “нууцаар” бэлтгэсэн хувилбараа гаргаж ирээд “хувьсгал” хийчихнэ гэж бодох ч “шүдэнзээр тоглох хүүхэд”-тэй адил даа.
Энийг чинь харин сөрөг хувьсгал гэдэг юм л даа. Энэ “муу ёрын аргыг” чинь илчлэх хангалттай хугацаа надад байгаа. Ганц биш, эрх баригч олон бүлэглэл бүгдээрээ ингэж өрсөлдөж “сэтгэсэн” тохиолдолд бусад хувьсгалын боломж оргүй болж, ердөө л “том хувьсгал” л үлддэг юм ш дээ.
Ингээд л хувьсгал мандтугай болчихож байгаа юм даа…

Судлаач Д.Ганхуяг
http://gankhuyag.wordpress.com/2010/04/21/kjkjewqi/
 
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Г.Баасан: Нуух юм байхгvй, би 2012 онд нэр дэвшинэ “Аль эрт сонгох байсан юм” гэж харамстал нь ажиллахсан гэж хорхойсож явна
5 цаг 40 минутын өмнө
Миний ээж аав намайг юм юманд эмзэглээд, хямраад байдаггvй хатуужилтай өсгөсөн. Нөгөө талдаа би нэгэнт бусдын төлөө явж байгаа болохоор нийгмийн нvд чинь их олон янзаар харна шvv дээ. Бузар булайгаа дэлгvvлэхгvйн тулд хар баас...
ШУДАРГА МЕССЭЖ бүгд 155678 руу
  • 95546132 Hi oriflomd elsene msj bicherei oirin odorvded svlje bish bl sain
  • 99997500 ene dugaariig zarna 99997500 avsan uneer ugnu
  • 99033678 shireeni tennisni leader klub elselt avch ba
  • 99081420 Landnii uvul zunii mgl-d yavagui dugui zarna
  • 99829888 Shinere yntlagin kom tawilga zarna ytas 99829888
  • 99998777 Zaisand 1 oroo bair holsolj suuna. 99998777
  • 99998777 Zaisand bair holsolj suuna 99998777
  • 88309903 Canada-s avchirsan TOSHIBA notebook zarna. 2.3Ghz i3 CPU. 4GB RAM. 320GB HDD. Angli France helnii songolttoi.
  • 88762392 3 SIMTEI UTAS ZARNA.(2GSM CDMA buyu MOBI SKYTEL UNITEL,zereg ajillagaatai,shine) tel.99884618 96064888 88762392
  • 99119859 19859 99149939
  • 99119859 1r xoroolol 32r bairnii 2 uruu bolon 5r surguuliin xajuud 1 uruu bair dulaan grajtai ni mun 216m.kv office tus tus udaan xugatsaagaar tureeslene utas 991
  • 98110500 zar Umnu gobid baigaa sain T-130 bulidozer zarna 98110500
  • 88762392 3 SIMTEI UTAS ZARNA.(2GSM CDMA buyu MOBI SKYTEL UNITEL,zereg ajillagaatai,shine) tel.99884618 96064888 88762392
  • 88113486 88173486 gesen dugar gaigui ohind heamdhan ugnu, er ni awna gesen hund new dugar shu
  • 99087076 zar Py25/Dy400-n tsahilgaan haalt 1sh yaraltai hyamd zarna. Oroi 18 tsagas hoish zalga.
  • 99114306 9 sariin 16 aas Europiin 6 ornoor mongol hotochtei 10 honogiin ayalald urij bna.318733, 99114306
  • 99114306 9 sariin 16 aas Europiin 6 ornoor mongol hotochtei 10 honogiin ayalald urij bna.318733, 99114306
  • 99100822 Nisehed 1 oroo bair zarna.
  • 99145724 Hamriin hiidiin aylald urij bna. Energiin tuw,shambaliin oron, hvsliig bielvvlegch uuland ochino
  • 99056036 Nairamdal zuslan yabakh zam daguu 2 ailiin gazar , belkhed 1 ailiin zuslangiin gazar zarna. Bukh bichig barimt ni buren.
Та шударга мэдээлэл болон зар илгээхийг хүсвэл 155678 утсанд илгээнэ үү!
Таны оруулсан зар болон мэдээлэл долоо хоног тутмын ТЭРГҮҮН сонинд нийтлэгдэнэ.
сурталчилгаа

Уншиж байна...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
сурталчилгаа
Шударга нийтлэл
Цагдаа юугаар сэргийлэхээс илү...
6 цаг 10 минутын өмнө
Хэдхэн долоо хоногийн өмнө дөө, мессенжертээ ирсэн зарыг та санаж байна уу? Айлын зург...
Улаанбаатарыг удирдах нь улс о...
6 цаг 12 минутын өмнө
"...Мориноосоо буугаад улс гэ­рийг төвхнүүлэх хэцүү" гэсэн монгол үг бай...
Гуйдаг сэтгэлгээгээ хаяж гурил...
6 цаг 39 минутын өмнө
Тариа ид хурааж байна. Тариаланчдад ургац алдахгүй байх боломжийг ч тэнгэр хангай олго...
Шударга мэдээ
Монголын ажилгүйчүүдийн арми ө...
5 цаг 29 минутын өмнө
Энэ жил ахиад 39 мянган хүүхэд Их сургуульд орхоор шалгалт өгчээ.Энэ жил манай улсад ү...
Арилжааны банкууд хэн хэний га...
5 цаг 53 минутын өмнө
1998 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байсан "Микростарт" хэмээх т...
Хууль бусаар шонхор гаргахыг з...
6 цаг 6 минутын өмнө
Байгал орчин, аялал жуулчлалын яамнаас энэ жил 240 шонхор агнах зөвшөөрөл олгосон. Энэ дагуу манай оронд Араб, Кувейт, К...
Цаг үеийн мэдээ
Энэтхэг, Вьетнам, Францын Элчи...
6 цаг 43 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Энэтхэг, Бүгд Найрамдах Социалист В...
Францчууд I төрөхөд тоног төхө...
6 цаг 46 минутын өмнө
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Т.Билэгт өнөөдөр Франц улсын Аллери мужи...
Цаазаар авах ялыг эсэргүүцсэнэ...
6 цаг 47 минутын өмнө
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Т.Билэгт цаазаар авах ял, эрүүдэн шүүхий...
Блог ертөнцөөр
Засан хүмүүжүүлнэ гэчихээд зас...
2010.09.09
Ажил мэргэжлийн шаардлагаар нэгэн хорих ангид очихоор болсон юм. Oлон давхар Төмөр хаа...
Дэлхийн хамгийн аймшигтай 10 г...
2010.09.08
Украин дахь Чернобелийг аймшгийн газрын тоонд оруулжээ. 1986 онд тэнд атомын цахилгаан...
Алдарт “Жаран хар”-ын удир...
2010.09.06
Шуугиант амьдрал
“Никитон”-ы Батчулуун биз...
5 цаг 25 минутын өмнө
Өөрийнхөө цаг үед өвөрмөц стиль, авъяасаараа үзэгчдийг байлдан дагуулж байсан  &...
Монголын хүргэн Стивен Сигал
5 цаг 33 минутын өмнө
Холливудын тулаант киноны од Стивен Сигал хэдэн жилийн өмнө Чингис хааны тухай кино хи...
"Камертон"-ы Мээдээ барилгын ...
5 цаг 36 минутын өмнө
15 жилийн ойн тоглолтоороо бут авсан “Камертон”-чууд алжаалаа тайлж байна....
Чих дэлссэн яриа
Л.Гүндалай гүн балайрчээ
5 цаг 13 минутын өмнө
Эрхэм гишүүний талаар ийн ярих болжээ. Эл таагүй ярианы эхлэлийг мань эр өөрөө тавьсан...
Нара Японд суралцахаар болжээ
5 цаг 15 минутын өмнө
Мөдхөн Япон явах гээд, бэлтгэлээ базааж буй дуучин Нара сонинд ярилцлага өгөх болсон ч...
Л.Байгальмаа өөрийн хүсэлтээр ...
5 цаг 48 минутын өмнө
Баттай эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ-д хар тамхи зөө­вөр­лө­сөн хэргээр ...
ФОТО МЭДЭЭ

Эхлэл   Парламентын цонх   Дуулиант хэргүүд   Утга зохиол   Насанд хүрэгчдэд 18+   Шударга лавлах   Дуулцгаая...   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хөгжүүлэгч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN