Эхлэл   Парламентын цонх   Утга зохиол   Warez Page   Насанд хүрэгчдэд 18+   Шударга лавлах   Дуулцгаая...   Шударга хэлэлцүүлэг  
index
Өнөөдөр шинээр: Бакиевийн засгийн газраас ял хүлээсэн хүмүүсээс уучлал гуйна/8 цаг 9 минутын өмнө/,   Амь үрэгдсэн гадаад цэргийн тоо 500-д хүрлээ/8 цаг 11 минутын өмнө/,   Хөрсний гулгалтаар 54 хүн амь насаа алдлаа/8 цаг 13 минутын өмнө/,   Э.Бат-Үүл:Ардчилсан хүчний холбооныхон МАХН-ын захиалгат урвагчид юм биш үү/8 цаг 34 минутын өмнө/,   Ард түмэн мөрөөдөж сонгодог, улстөрчид “алт ухах” гэж сонгогддог/8 цаг 43 минутын өмнө/,   Нэрээ солих оролдлогууд/8 цаг 46 минутын өмнө/,   Хятадууд сүрдүүлээд байгаа юм биш үү, биднийг... /8 цаг 49 минутын өмнө/,   Загас агнахыг хоёр жилээр хориглох уу/8 цаг 55 минутын өмнө/,   Асашёорюү Путинтай уулзана/9 цаг 32 минутын өмнө/,   Н.Энхбаярт 500 саяыг өгье гэсэн хүн нь "Мон Уран"-ы Б.Наранхүү юм биш биз /10 цаг 51 минутын өмнө/,   
Наадмын хошин, тэнэг, гайхам, харамсам, бахархам, утгагүй, ичгэвтэр, сайхан явдлууд...
2010.07.31

Номхон морио унаад, номтой цүнхээ үүрээд... гэдэг шиг л Монгол цамцаа өмсөөд, жанжин малгайгаа духдуулаад эвгүй хэвхгэр нөхөр наадам үзэхээр гараад өглөө. Энэ жилийн наадам нар хур тэгширсэн ёстой нэг сайхан цаг агаартай байлаа. Сүүлийн өдөр төв цэнгэлдэхийг дайран ширүүн бороо орж дээвэргүй стажионтой ядарсан бөх сонирхогчид, наадамчдыг жаахан норгосныг эс тооцуул гачин сайхан байсөөн. Би эхний өдөр л стажоон дотор сууснаас сүүлийн өдөр түүгээр шагайгаа ч үгүй тул бороонд нороогүй. Мэдээж манай Засаг төрийн удирдагчид саравчтай газар нь суудаг тул мөн л тохь алдаагүй байж таараа. Харин ч бороонд сандарч байгаа олныг хараад улаан шоргоолжны үүр самууруулчихаад тэрийгээ харан инээлддэг сахилгагүй хүүхдүүд шиг сайхан кайфтай байсан байлгүй дээ. Зиа одоо томчуудаар оролдож байж хэрэгт орох нь... болий болий

Зиа тэгээд Ардын хувьсгалын яруу алдарт 88 жилийн ой, Монгол төрт улс байгуулагдсаны түүхт 803 жилийн ойн баярын үеэр харагдаж, үзэгдсэн хошин, тэнэг, гайхам, сайхан зүйлсийн талаар хэдэн зүйлийг хүүрнэн өгүүлье. Ингэлээ...

Хошин явдал: Тэр улсын харцага Пүрэвжав гэдэг нөхөр улайм цайм уначихаад /зүгээр нэг өвдөг шороодоогүй юм шүү бүүр өвдөгнөөс доош бүх биеэ шороодсон юм. Тэлвийзээр хэд дахин удаашруулан харуулав даа./ унаагүй хэмээн өвдөгнийхөө шороог арилгангаа гүрийж байгаа харагдах юм. Тэр засуулууд нь ч гэсэн дээ. Мэдсээр байж цэц мэц гэж солиорч гүйгээд л энэ тэр. Нөгөөдүл нь унаагүй дахин барилдуул ч гэх шиг. Тэгсэн тэгж балайрч байх хооронд нь цаг нь явсаар барьц сонгодог хугацаандаа оччихсон байна гэнээ. Тэгээд мань өвдөг шороодсон нөхрийн талаар барьц сонгоод хашир давчихаад нэг их эрэмгий нь аргагүй 9 хөлт туг тойрч харагдана. Үнэхээр хошин явдал шүү.

Тэнэг явдал: Саяных бол юу ч биш анх удаа л "хувийн хөлийн цэц"-тэй аварга барилдахыг харлаа. Улсын арслан Мөнхбаатар, аварга Өсөхбаяр нар үнэн хүчийг үзэн /ер нь бол Мөнхбаатар хүч гаргаад Өсөхөө хамгаалах миаягийн байсан л даа/ барилдаж байлаа. Эхний удаад хав барьцнаас Мөнхбаатар арслан татаж шахаад нилээд эвгүй болгож байтал хажууд нь зогсож байсан засуулууд нь хүрээгүй байхад "хөлийн цэц" Ганбаатар арслан барилдааныг зогсоочихлоо. Тэр удаад ч юм бодсонгүй. Яаж байгаа юм бол хэн нэгнийх нь гутлын ногт юмуу, элэг бүс нь тайлагдсан юм байх гэж санав. Тэгсэн ахиад л барилдаан үргэлжилж байгаад Өсөхбаярын мордсон мэхний хариуд Мөнхбаатар арслан хутгаад бараг л хазайгаад ойчиж явахад нь өнөөх Ганбаатар чинь ахиад очоод түшиж ирээд барилдааныг зогсоочихлоо. Энийг одоо юу гэж ойлгох вэ? Монгол бөхийн дүрмэнд засуулаас түрүүлж хүрдэг цэц гэж байна уу? Аль эсвэл нөгөө кинон дээр гардаг шиг. Өсөхбаяраас өөр хүн түрүүлж болдоггүй наадам болчихоо юу? Эцэст нь өнөө түшүүлдэг аварга нь барьц сонгоод ч билүү давсан болчихдог байгаа. Үнэн тэнэг санагдав.

Гайхам явдал: Бид өв уламжлалаа хадгалан үлдэх нь яалт ч байхгүй зөв өө. Тэгэхдээ 21-р зуунд амьдарч байгаагийн хувьд техик технологийн дэвшлийг бас ашиглаж баймаар санагдана. Гэтэл ийм нэг гайхалтай юм сонслоо. Монгол бөхийн дүрмэнд бөхийн барилдааны будилаан, үнэн зөвийг камерын бичлэг харж шийдэхгүй гэсэн заалт байдаг гэнээ. Нээрээ хөөе. ТВ-ээр бөх тайлбарлагч нь хэлсэн. Тэгэхээр манай хэдэн засуул, цэцэд "та нар л найраа хийгээд мөнгөтэй болоод байдаг бид яагаад найраа хийж болдоггүй юм. Бөхийн жижиг маргааныг бид шийднэ" гэж барьцсан юм болов уу хэмээн бодлоо. Хичнээн сайхан залуу бөхчүүдийн нүд гүйцэмгүй хурдтай барилдаан энэ мэтийн тэнэглэлээс нь болж үнэлэгдэхгүй будилаантаж байгаа бол. Жшээ нь: Дээр бичсэн Пүрэвжавын өвдөг шороодолт шүү дээ. Гайхалтай мэргэн дүрэмтэй юмаа.

Харамсам явдал: Уг нь тийм ч айхтар халуу шатаагүй, газар ч бас чийгтэй тул нүд халхлам их тоос босоогүй морь бахардах явдал тийм ч их биш л байх ёстой санагдана. Гэтэл нэг насанд л гэхэд хэд хэдээрээ хайран сайхан хурдан буянууд үхчихэж байгаа харагдах юм. Мэдээж уяа сойлго нь таараагүй байхад хэт их хүчилснээс морь бахардаж үхэх тохиолдол байдаг. Тэгэхдээ их ховор шүү дээ. Хүүхэд унаж явдаг тул морио хайрлаад сүүлдээ хөтлөөд явж байгаа харагддаг. Тэгээд энэ юунаас болж байна вэ гэжүү? Миний бодлоор хэт их улайрсан уяачид нэг морийг жил болгон олон давхар уяж /нэг морийг олон наадамд уралдуулах/ тамирийг нь барж байгаатай. Нөгөөтэйгүүр хэт их хүчтэй тэжээл, тариагаар бөмбөгдсөнөөс болж хөөрхий морьд үхээд байх шиг санагдаад байна. Бараг л цагаан сараас эхлээд л элдэв бүсийн, нэрэмжит, овооны, бооцоот гэх мэт уралдаанд талхиулсан адуу яаж тамиртай байхав дээ. Ээ дээ уяачид минь жаахан бодож үзэхгүй бол Монгол уяачын гайхамшигийг биш харамсалыг үздэг болох гээд байна шүү. Энэ жил 17 ажнай уралдааны зам дээрээ үхсэн байна.

Бахархам явдал: Монгол төрийн наадамд ахиад ийм амжилт тогтоогдохгүй ч байж магадгүй хэмээн бодогдож байна даа. Үнэхээр гайхалтай адуу гэж үүнийг хэлэх байх. Улсын баяр наадамд хамгийн дээд тал нь 4 түрүүлсэн хурдан буян байдаг бол Мон-Уран компаний захирал Наранхүүгийн гэгдэх Эрдэнэчулуун уяачийн уяж хурдлуулсан шарга азарга төрийн их баяр наадамд 6 дахиа духандаа тоосгүй орж ирж Монгол хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж нүдэнд нь нулимас хурууллаа. Үнэхээр бахархаад бахархаад ханашгүй юмаа.

Утгагүй явдал: Төв цэнгэлдэхийг тойроод хуушуур, айраг, хорхог, шорлог гэх мэт хоол байх үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйл, хөгжөөнтэй тоглоом наадам, үзэсгэлэн яармаг байхыг бол ойлгож байнаа. Тэгэхдээ энийгээ жаахан цэгцлээд жил жилд нэг ч болсон байнгын асар, павьлоон нэмээд байж болдоггүй л юм байхдаа. Зиа тэр ч яахав. Ингэж замбараагүй байж байж л Монгол наадмын имиж стил бүрддэг юм байлгүй дээ. Тэгтэл одоо тэр зүйлүүдийн хажуугаар ямар ч хэрэггүй зүйлс гөө мөн олон тавигдсан байх юм. Бүүр комиссийн гутал, хувцас хүртэл дэлгээд суучихсан л харагдаж байх юм. Нэртэйгээр нь Нарантуулаа зөөгөөд авааччихгүй яав даа. Арай ч утгагүй байсаан.

Ичгэвтэр явдал: Төрийн хамгийн том баяр наадам нь гэж байгаа. Дэлхийн хамгийн үзүүштэй 10 фестивальд багтдаг гэж байгаа. Зөвхөн энэ наадамыг нь үзэх гэж гадаад дотоодоос нөхдүүд ирдэг гэж байгаа. Гэтэл хамгийн наад захын хэрэглээний асуудал жорлонгоо шийдээгүй байж байгаа харагдана. Хэн хүнгүй л хэлж бичиж байгаа байх. Би ч гэсэн хэлэхгүй бол болохгүй байна. Энийгээ шийдчихдэг болоосой. Хуушуур хийж байгаа даавуун асрын чинь ардаас хүн шээгээд л зогсож байна шүү дээ. Оочирлоод амжихгүй болохоороо өөр ямар нэг аргаар асуудлаа шийдэж байна шүү дээ. АРай ч ичгэвтэр байсаан.

Сайхан явдал: Дан хар бараан юм бичээд яахав. Бас ганц нэг авууштай зүйлс харагдсанаа бичнээ. Угаасаа манай наадам үнэхээр үзэх харах юм ихтэй% үнэт зүйлс ч олонтой сайхан баяр билээ. Энэ жилээс бас нэгэн үнэт зүйлс нэмэгдэж байгаа харагдлаа. Энэ нь манайхан үнэхээр үндэсний хувцасаа өмсөж наадамлах дуртай болжээ. Энэ сайн хэрэг шүү. Залуухан охид, хөвгүүд Монгол хэв загвар бүхий хувцасаар гоёж, хаа сайгүй л жанжин малгай дээл өмссөн хүмүүс нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан явах нь үнэхээр л Монгол наадмын нэг өнгө төрх болжээ. Би хүртэл Монгол цамц, жанжин малгайтай наадамласан шүү дээ. Харин Төрийн далбаагаа жаахан цэгцтэй ашигламаар санагдсан. Авсан бол хэдэн өдрийн гангараа бус хэтдээ хог болгочихгүй байх тал дээр нь ч анхаарч баймаар санагдлаа. Мэдээж төрийн далбаагаараа чимж, төрт ёсны баяртаа сүр оруулж байгаа нь ч сайхан л байсан.

Ер нь л бүх хүмүүс аз жаргал дүүрэн инээмсэглэн бие биентэйгээ билэгтэй сайхан үгс хэлэлцэн байх МОНГОЛ НААДАМ үнэхээр сайхан баяр шүү.

Зиа энэ жилийн наадам иймэрхүү л байлаа. Дараа жилийн наадам илүү сайхан болох болтугай. 

Ирэх жилийн наадам нисэхийн хажууд баригдаж байгаа битүү стадионд болох байхаа.

Блогч: Анжигай
Блог: Хашир Анжигай ингэж хэлэв...

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Э.Бат-Үүл:Ардчилсан хүчний холбооныхон МАХН-ын захиалгат урвагчид юм биш үү
8 цаг 34 минутын өмнө
Намын даргын асуудлыг ярихдаа намынхаа дүрмийг зайлшгүй барьж ярих ёстой. АН-ын дүрэмд намын даргын ажлыг дүгнэхдээ УИХ-ын сонгуулийн дүнг үндэс болгох гэсэн санаа тов тодорхой буй. УИХ-ын 2008 оны сонгуульд намаа ялалтад хүрг...
ШУДАРГА МЕССЭЖ бүгд 155678 руу
  • 95546132 Hi oriflomd elsene msj bicherei oirin odorvded svlje bish bl sain
  • 99997500 ene dugaariig zarna 99997500 avsan uneer ugnu
  • 99033678 shireeni tennisni leader klub elselt avch ba
  • 99081420 Landnii uvul zunii mgl-d yavagui dugui zarna
  • 99829888 Shinere yntlagin kom tawilga zarna ytas 99829888
  • 99998777 Zaisand 1 oroo bair holsolj suuna. 99998777
  • 99998777 Zaisand bair holsolj suuna 99998777
  • 88309903 Canada-s avchirsan TOSHIBA notebook zarna. 2.3Ghz i3 CPU. 4GB RAM. 320GB HDD. Angli France helnii songolttoi.
  • 88762392 3 SIMTEI UTAS ZARNA.(2GSM CDMA buyu MOBI SKYTEL UNITEL,zereg ajillagaatai,shine) tel.99884618 96064888 88762392
  • 99119859 19859 99149939
  • 99119859 1r xoroolol 32r bairnii 2 uruu bolon 5r surguuliin xajuud 1 uruu bair dulaan grajtai ni mun 216m.kv office tus tus udaan xugatsaagaar tureeslene utas 991
  • 98110500 zar Umnu gobid baigaa sain T-130 bulidozer zarna 98110500
  • 88762392 3 SIMTEI UTAS ZARNA.(2GSM CDMA buyu MOBI SKYTEL UNITEL,zereg ajillagaatai,shine) tel.99884618 96064888 88762392
  • 88113486 88173486 gesen dugar gaigui ohind heamdhan ugnu, er ni awna gesen hund new dugar shu
  • 99087076 zar Py25/Dy400-n tsahilgaan haalt 1sh yaraltai hyamd zarna. Oroi 18 tsagas hoish zalga.
  • 99114306 9 sariin 16 aas Europiin 6 ornoor mongol hotochtei 10 honogiin ayalald urij bna.318733, 99114306
  • 99114306 9 sariin 16 aas Europiin 6 ornoor mongol hotochtei 10 honogiin ayalald urij bna.318733, 99114306
  • 99100822 Nisehed 1 oroo bair zarna.
  • 99145724 Hamriin hiidiin aylald urij bna. Energiin tuw,shambaliin oron, hvsliig bielvvlegch uuland ochino
  • 99056036 Nairamdal zuslan yabakh zam daguu 2 ailiin gazar , belkhed 1 ailiin zuslangiin gazar zarna. Bukh bichig barimt ni buren.
Та шударга мэдээлэл болон зар илгээхийг хүсвэл 155678 утсанд илгээнэ үү!
Таны оруулсан зар болон мэдээлэл долоо хоног тутмын ТЭРГҮҮН сонинд нийтлэгдэнэ.

Уншиж байна...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
сурталчилгаа
Шударга нийтлэл
Баабар: Монгол Британника
8 цаг 21 минутын өмнө
Өнөөдөр Британника гэсэн нэрийг мэдэхгүй соёлт хүн дэлхий дээр бараг байхгүй болов уу....
Ард түмэн мөрөөдөж сонгодог, у...
8 цаг 43 минутын өмнө
Монгол Улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах Үндсэн хуулийн зорилттой. Энэ...
Хятадууд сүрдүүлээд байгаа юм ...
8 цаг 49 минутын өмнө
Өнгөрсөн бямба гаригт УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар сэтгүүлчидтэй уулзаж, "Зангиагүй уулзалт&...
Шударга мэдээ
Нэрээ солих оролдлогууд
8 цаг 46 минутын өмнө
Монгол Ардын Хувьсгалт Нам түүхэндээ гурван удаа нэрээ шинэчлэх гэж оролдсоноос нэг нь...
"Пураам" алтны компанийн үйл а...
9 цаг 5 минутын өмнө
Энэ сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 30 гаруй километрийн зайд орших ажиллаж байсан "Пураам" алтны ком...
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газр...
11 цаг 24 минутын өмнө
Өнгөрөгч долоо хоногт Төв аймгийн Мааньт дахь чанга дэглэмтэй хорих ангиас гурван ялта...
Цаг үеийн мэдээ
215 объектыг чөлөөлж, зам гарг...
8 цаг 25 минутын өмнө
“Явган хүний зам” арга хэмжээг зохион бай­гуулах ажлын хэсгийнхэн дүүр...
Шинэчилсэн бүртгэл 45,5 хувьта...
8 цаг 54 минутын өмнө
Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл улсын хэмжээнд одоогоор 45 хувь буюу нийт 820 ...
Загас агнахыг хоёр жилээр хори...
8 цаг 55 минутын өмнө
Хөвсгөл нуураас загас аг­нахыг хоёр жилээр хориглох, нуурыг стратегийн нөөц, дэл&s...
Блог ертөнцөөр
Дэлхийн хамгийн аймшигтай 10 г...
7 цаг 49 минутын өмнө
Украин дахь Чернобелийг аймшгийн газрын тоонд оруулжээ. 1986 онд тэнд атомын цахилгаан...
Алдарт “Жаран хар”-ын удир...
2010.09.06
Даварсан хужаа нар нийслэл хот...
2010.09.06
Монгол улсынхаа дархан хилийг соргогоор сахин хамгаалах үүрэгтэй хилийн цэрэг торгон ш...
Шуугиант амьдрал
Асашёорюү Путинтай уулзана
9 цаг 32 минутын өмнө
Их аварга Асашёорюү Дагвадоржийг ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин урьсан бололтой. С...
Н.Энхбаяр жаахан хүлээж байгаа...
11 цаг 8 минутын өмнө
Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн тус намын экс дарга Н....
Ариунаа хөршүүдийнхээ анхаарлы...
11 цаг 34 минутын өмнө
Зун болоход л энд тэнд найр наадам ихсэж, хүмүүс аль сайхан гэснээ өмсөж гангардаг цаг...
Чих дэлссэн яриа
Н.Энхбаярт 500 саяыг өгье гэсэ...
10 цаг 51 минутын өмнө
Ингэж хардах нэгэн үндэслэл байна. Учрыг дор өгүүлье. Хэдэн сарын турш нээлтээ хийхээр...
Дүүргийн засаг дарга авилгын х...
11 цаг 13 минутын өмнө
Албан тушаал, эрх мэдлээ мөнгө олох хэрэгсэл болгосон хэргүүүд сүүлийн үед нэмэгдээд б...
Хакухогийн цалин хэд вэ?
11 цаг 29 минутын өмнө
2000 онд Японы мэргэжлийн сумод хөл тавьсан тэрбээр таван жилийн хугацаанд 38 килограммаар жин нэмж, жюүрёо зиндааны шиг...
ФОТО МЭДЭЭ

Эхлэл   Парламентын цонх   Утга зохиол   Warez Page   Насанд хүрэгчдэд 18+   Шударга лавлах   Дуулцгаая...   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хөгжүүлэгч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN